БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ: “Цэвэр хөрсний шим” дундын хоршоо нь 4 аймгийн /Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул/ хүнсний ногооны үйлдвэрлэл явуулдаг хоршоод, аж ахуйн нэгж байгууллагуудын борлуулалтын хэрэгцээ, хэрэглэгчдийн хүнсний эрэлтийг хангах зорилготойгоор 2018 онд үүсгэн байгуулагдсан.
Эх орныхоо хөрсөнд ургуулсан эрүүл, чанартай төмс, хүнсний ногоог тариаланчаас танд хүргэхийг зорин ажиллаж байна.
ДУНДЫН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨРӨЛ, ЧИГЛЭЛ:
Төмс, хүнсний ногооны тариалалт
Гишүүдийнхээ үйлдвэрлэсэн төмс, хүнсний ногоог зах зээлд зуучлан борлуулах
Төмс, хүнсний ногооны үрийн нийлүүлэлт
ХАРИЛЦАГЧ, ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГЧ БУЙ ҮНЭ ЦЭНЭ:
•Гарал үүсэл бүхий, итгэмжлэгдсэн лабораторид шинжлэгдэн баталгаажсан, МУ-н хүнсний стандартад нийцсэн төмс, хүнсний ногоогоор хэрэглэгчид, харилцагчиддаа үйлчилдэг.
•Тариаланчаас шууд нийлүүлж буй учир үнэ, чанарын хувьд харьцангуй тогтвортой
•Монгол ногоогоор жилийн 4 улирлын турш гэрээт харилцагчидаа тасралтгүй хангах чадамж нөөцтэй
БҮТЭЭГДЭХҮҮН:
Манай бүтээгдэхүүнүүд нь Монгол улсын бүс нутгийн хэмжээнд нутагшсан болон “Монгол ногоо” төслийн хүрээнд салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд сорьж нутагшуулсан болон ирээдүйтэй таримлын сортуудын үрээр эх орны хөрсөнд тариалж үйдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд болно. Тухайлбал: “Харрикейн” сортын байцаа, Шүүсний “Навал” сортын лууван, “Толстой” F1 сортын улаан лооль, Саладин F1 сортын өргөст хэмх гэх мэт
MNS CAC/RCP 1:2003 зөвлөмжийг хангасан “Эрүүл ахуйн зохистой дадал”-аар (GHP) баталгаажсан бүтээгдэхүүн
БИДНИЙ УРИА:
Гэрээт үйлдвэрлэл, баталгаат нийлүүлэлт