Монгол Улсын Засгийн газраас хүн амыг дотоодын үйлдвэрлэлийн эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилт тавин ажиллаж байгаа ба энэхүү зорилтын хүрээнд холбогдох хууль эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэн найруулах, боловсруулах, батлуулах ажлуудыг зохион байгуулж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд болон Эрүүл мэндийн Сайд нарын хамтарсан тушаалаар “Жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар”-ыг батлан гаргасан ба үүний хүрээнд хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд тавих тэмдгийг батлуулсан.
Газар тариалангийн үйлдвэрлэлд ХААЗД-ын баталгаажуулах үйл явцыг 2019 оноос эхлүүлсэн бөгөөд одоогын байдлаар 21 аймгийн 93 ААН, хоршоо, Өрхийн тариаланчдын бүтээгдэхүүнийг баталгаажуулсан байна.
Щвейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй төслийн үр дүнд ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх сүлжээнд хүнсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдсэн. Тухайлбал, жимс жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэлд ХААЗД нэвтрүүлэх хялбаршуулсан заавар 2019 оны тавдугаар сард ХХААХҮ-ийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан. Ингэснээр газар тариалангийн үйлдвэрлэлд ХААЗД нэвтрүүлэх, ургамал хамгаалах цогц аргыг тариалан эрхлэгчдийн үйл ажиллагаанд мөрдүүлэх боломжтой болсон. Төслийн дэмжлэгтэйгээр ХААЗД-ын баталгаажуулалтын аудитор, зөвлөхүүдийг бэлтгэх, хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагыг чадавхжуулах зэрэг баталгаажуулалтын үндэсний тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр олон ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Газар тариалан, тэр дундаа жимс жимсгэнэ, хүнсний ногооны анхан шатны үйлдвэрлэлд ХААЗД нэвтрүүлж эхэлснээр ургамал, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг хангах, хянах боломж бүрдэж байна.
ХААЗД–ын гэрчилгээ авсан аж ахуй нэгж, иргэдийн тоо 40 гаруй болоод байна.
Хөдөө аж ахуйн зохистой дадал видео танилцуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Жимс жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх зааврын ЭНД ДАРЖ үзнэ үү.
Хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД) хэрэгжүүлэх удирдамж MNS 6737 : 2018 стандартыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, иргэдийн нэрс болон бүтээгдэхүүний нэр төрлүүдийг доорх жагсаалтаас харах боломжтой. Үүнд:
2022 онд хийсэн хөдөө аж ахуйн зохистой дадлын баталгаажуулалт хийлгэсэн байгууллага
2021 онд хийсэн хөдөө аж ахуйн зохистой дадлын баталгаажуулалт хийлгэсэн байгууллага
2020 онд хийсэн хөдөө аж ахуйн зохистой дадлын баталгаажуулалт хийлгэсэн байгууллага
2019 онд хийсэн хөдөө аж ахуйн зохистой дадлын баталгаажуулалт хийлгэсэн байгууллага