Нийлүүлж буй бүтээгдэхүүн нь гишүүн тариаланчдын ургуулсан төмс, байцаа, лууван, сонгино, хүрэн, шар манжингууд болон хүлэмжийн ногоонууд байна. Манай гишүүн тариаланчид зах зээлийн эрэлт, шаардлагад нийцүүлэн үр, технологи, чанар аюулгүй байдлын шинэчлэлд анхаарч ажилладаг.
Задгай 6-8 нэр төрлийн төмс, хүнсний ногоо 13нэр төрлийн савлагаатай бүтээгдэхүүн
Нийтийн хоолонд зориулсан хагас боловсруулсан бүтээгдэхүүн
"НОМИН ТАВ" ХХК-ын захиалгаар "ЗА" брендийг савлаж Номин супермаркетын бүх салбараар худалдаалагдаж байна.
"Цэвэр Хөрсний Шим" дундын хоршооны нэрийн бүтээгдэхүүн Сансар супермаркетын бүх салбаруудаар худалдаалагдаж байна.
Сорт: ГАЛА
Гала сорт нь Герман улсаас гаралтай бөгөөд дараах онцлог шинж чанартай байдаг.
Үүнд:
-Булцуу нь дугуй жигд Хэлбэр сайтай учир хэрэглэгчдийн таашаалд нийцсэн.
-Булцууны хальс нь гөлгөр шар өнгөтэй ба махлаг эдийн өнгө шар.
-Гүехэн нүдтэй учир хальслахад хорогдол бага гардаг.
-Хадгалалт сайн даадаг.
-Чанагдах хугацаа дунд зэрэг ба хялбархан бутардаггүй, чанахад тод шар өнгөтэй болдог
Сорт: Харрикейн F1 Голланд
Тус сортын байцаа нь 7-8 сар хадгалахад таваарлаг байдал, амт чанараа сайн хадгалдаг. Олон төрлийн амин дэм, эрдэс бодис, эслэг, амин хүчлээр баялаг ногоо юм.
-Хадгалах хугацаа бүх оройн сортуудтай адил хадгалалт сайн даадаг. 7-8 сар хадгалахад таваарлаг байдал, амт чанараа сайн хадгалдаг.
Сорт: Штуттгартер ризен
Бөөрөнхий сонгиноны Монголд нутагшсан шилдэг сорт
Хадгалалт сайн даадаг, ургац өндөртэй, эртийн болцтой, амт чанар, өнгө үзэмж онцгой сайн.
Агууламж: Хуурай бодисын агууламж өндөртэй /15% хүртэл/. Хуурай бодисын агууламж өндөр тул хатаахад тохиромжтой. 11 мг % хүртэл С амин дэм агуулдаг.
Хадгалалт: Хадгалалт сайн даадаг. 3-4 сар хадгалахад өнгө, үнэр, амт, шим тэжээлийн бодисоо алддаггүй
Сорт: Бордо 237
Найрлага: Үндсэн үрэндээ хуурай бодис 17-20%, сахар 4.2-6.8%, С амин дэм 12.5-26-2мг% агуулна.
Соригдсон газар: УГТЭШ Хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн Орхон суманд байрлах туршилт судалгааны талбар, ХААИС-ын Нарт сургалт судалгааны төв, Дорнод бүсийн ЭШҮТ, Увс аймаг дахь Баруун бүсийн ЭШХ /2013-2014 он/
Сорт: Навал F1 Голланд
Навал F1 сортын шүүсний зориулалт бүхий шар лууванг тариалж шинээр үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.
Энэхүү сортын лууван нь амин дэмээр баялаг бөгөөд шүүс шахаж хэрэглэхэд нэн тохиромжтой.
Шүүсний гарц нь бусад шар луувантай харьцуулахад өндөр
Хүүхдийн өсөлтийг дэмжинэ
Биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулна.